Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгө 291.3 тэрбумд хүрчээ DNN.mn

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 21.1 хувьд хүрсэн байна.

Мөн улирлын байдлаар 205 хадгаламж зээлийн хоршоо 74,966 гишүүндээ санхүүгийн үйлчилгээ үзүүлжээ. Хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар өсөж 291.3 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс хадгаламжийн хэмжээ 202.1 тэрбум төгрөг буюу 69.4 хувийг эзэлж байна. Хадгаламжийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.32 пунктээр буурч 1.08 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.25 пунктээр буурч 2.15 хувь болсон.

Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өсөж 219.3 тэрбум төгрөгт хүрснээс 3.2 хувийг чанаргүй зээл, салбарын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 37,296 байгаа бол зээлдэгчдийн тоо 35,396 байна.

Санхүүгийн зах зээлийн 2022 оны нэгдүгээр улирлын тоймтой дэлгэрэнгүй танилцах бол ЭНД дарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *