Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 26 дугаар хороонд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Андын зам” ХХК-ийн барилгын талбайд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар ажилчдыг ажлын хувцас хамгаалах хэрэгслээр хангаагүй, барилгын орц, гарц, стандартын бус шат, нүх хонгилууд, барилгын захын хийцүүдэд хамгаалалт, хашлага хийгээгүй, барилгын талбай эмх цэгцгүй, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ, хаалт хамгаалалтгүй, хөрс нуралтаас сэргийлж бэхэлгээ хийгээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.
Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлж ажиллалаа.