Categories
өрнийн зурхай

Хонь

Энэ онд хониныхон нийгмийн олон үйл явдалд оролцож, амьдралын идэвх өндөртэй байна. Ажил хэрэгтээ амжилт олохын тулд багагүй бэрхшээлүүдийг давах хэрэгтэй ч өөрийн гаргасан шийдвэрээ хамгаалж, анхаарал болгоомжтой байвал ямар ч саадыг даван гарна. Оны эхэн үед хэрэгжүүлж буй төслийнхөө төсвийг хэтрүүлэхгүй байхад анхаар. Санхүүгийн байдал тийм ч найдвартай биш байх тул олсон мөнгөө үрэх гэж яарах хэрэггүй. Хууль эрх зүйн асуудал таны сэтгэл санааг зовоож болзошгүй. Эрүүл мэндээ анхаарч, яаралтай эмчилгээг хойшлуулж болохгүй. Жилийн дунд үед бага зэрэг санхүүгийн алдаанууд гарсан ч анхааралтай байснаар асуудлыг хохирол багатай шийдэж чадна. Санхүү мөнгөний шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг бодитоор харж, зайлшгүй өр төлбөрүүдийг хойшлуулахгүйг хичээ. Гэр бүлд үүсэх бүрэн дүүрэн харилцан ойлголцох нь маргаашдаа итгэх итгэлийг авчирна. Ганц бие хүмүүс сонирхолтой сэтгэл татам нэгэнтэй учирна. Гэхдээ зуурдын учрал, хөнгөн сээтэгнэл аз жаргал авч ирэхгүй. Энэ жилийн дундуур эрүүл мэнддээ сайн анхаар. Халдварт өвчин тусах магадлал өндөртэй тул дархлааны системээ сайжруул. Жилийн турш өөрөө өөрийгөө эрүүл чийрэг байлгахад анхаарч, аливаа хямрал саадыг сэтгэл зүйн хувьд тайван хүлээж аваарай. Жилийн сүүл үеийг мэргэжлийн сургалтад сурах, ашиг сонирхлын бүлэгт элсэн орох зэргээр цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд зориул. Гадаадад суралцах хүсэлтэй хүмүүс олон талын ач холбогдолтой санал хүлээн авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *