Камбож улсын нийслэл Пномпень хотноо долоодугаар сарын 11-13-ны өдрүүдэд Холимог тулааны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тус тэмцээний -60 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Б.Алтанчимэг өрсөлдөж, хүрэл медаль хүртжээ.
Сануулахад, Б.Алтанчимэг Холимог тулаанаар улсдаа аваргалж, Азийн тивийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцох эрхээ авсан. Гэвч тэмцээндээ явах зардалгүйн улмаас блокны үйлдвэрт ажиллаж байсан билээ. Улмаар түүнд иргэн Б.Цэцэг долоон сая төгрөг хандивлаж байв.