Categories
мэдээ нийгэм

Х.Идэрзаяагийн ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Идэрзаяад холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ. Б.Идэрзаяа нь 2014 оны тавдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн IX хороонд Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, толгойн тус газар нь танхайн сэдэлтээр чулуугаар цохиж, олон тооны шарх үүсгэн санаатай алсан, мөн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчтой хамт явсан Х-г толгойн тус газар нь чулуугаар цохиж, олон тооны шарх үүсгэн санаатай алсан буюу онц харгис хэрцгий аргаар хоёр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн шүүхээс буруутгагдсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *