Categories
мэдээ улс-төр

​Х.Бат-Ялалт: УИХ-ыг тараах саналыг Монголын хүний төлөө нам дэмжиж байна

Монголын хүний төлөө намаас цаг үеийн асуудлаар хэвлэлийнхурал хийлээ.

Энэ талаар Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт: “Манай улсад ард нийтийн санал асуулгын тухай хууль байдаг. Энэ хуулийн хүрээнд Монгол Улсад болж буй гадаад, дотоод тулгамдсан асуудлыг ард олноосоо асуух цаг ирсэн байна гэж үзэж байгаа. Тиймээс Монголын хүний төлөө намаас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд “Ард нийтийн санал асуулга” зохион байгуулахыг шаардаж албан шаардлага хүргүүлж байна”гэлээ. Түүнчлэн Ард нийтийн санал асуулгазохион байгуулахдаа дараах асуудлаар ярилцах аж.

Үүнд : Монгол Улсын шүүх, хууль хяналтын байгууллагад ард түмэн итгэж байгаа эсэх, Монгол Улсын одоогийн Их хуралд итгэж байгаа эсэх, Ард түмний хяналтын байгууллага байгуулахыг дэмжих эсэх асуудлыг ард түмнээрээ шийдүүлэх гэсэн гурван асуудлаар санал солилцоно. Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахдаа эрх баригч намууд, улс төрчдийг оролцуулахгүйгээр зохион байгуулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Ард нийтийн санал асуулгын тухай хуулинд бүх нийтэд хамаатай гурваас доошүй асуудлаар ард нийтийн санал асуулгыг зохион байгуулна хэмээн хуульчилсан байдаг байна.

Ард нийтийн санал асуулгыг санаачлан хэрэгжүүлэх эрхтэй хоёр субъект бол Монгол Улсын Ерөнхийлөгч,УИХ-ын гишүүн байдаг. УИХ-ын гишүүдийн хувьд гуравны нэгээс дээш хувь нь ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн тохиолдолд энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэн баталдаг билээ.

Монголын хүний төлөө намын дэд дарга Б.Амарсайхан “Ирээдүйд улс төрийн хүнд нөхцөл байдал, эрүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд бид бүхэн хамгийн түрүүнд ярилцаж ойлголцох хэрэгтэй гэж намын зүгээс үзэж байна. Өнөөдөр монголчуууд эвтэй байхын тулд алдаагаа засаж, аливаа муу муухай бодлоосоо салах шаардлагатай гэдгийг нийгэмд хандаж уриалмаар байна.Манай намаас Монгол Улсын нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, улс төрийн нам эвслүүд, төрийн бус байгууллагууд, төрийн эх баригчид, төрийн албан хаагчдад ханданшударга ёсыг эрхэмлэн “Хуйвалдаангүй амьдарцгаая” хэмээх уриалгыг гаргаж байна. Та бүхэн энэхүү уриалгын дор эвлэлдэн нэгдэхийг уриалж байна” гэв.

Мөн тус намаас МАН, АН, МАХН-уудадшаардлагахүргүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үндсэн үүргээ умартаж зөвхөн, өөрсдийн амин хувийн ашиг хонжоо хайж, ард түмэн эх орныхоо эсрэг үгсэн хуйвалдаж төсвийн хөрөнгийг шамшигдуулж, үр ашиггүй зардлуудыг олон гаргаж байна. энэхүү байдал нь Улс, эх орны Тусгаар тоггтнол, үндэсний аюулгүйбайдалд аюул заналхийлэл учруулж байна. энэ алдаагээ нэн даруй засч, улс төрийн хариуцлага хүлээж сайн дураараа УИХ-ыг тарааж, УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй байхыг шаардаж байгаагаа албан ёсоор мэдэгдэв.

Энэ үеэр МХТН-ын дарга Х.Бат-Ялалт “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ыг тараах санал хүргүүлснийг танай нам юу гэж үзэж байна. дэмжиж байгаа юу” гэсэн сэтгүүлчдийн асуултанд хариулаа. Тэрээр УИХ-ын гишүүдийг харахаар нэг , нэг компани болж харагддаг. Энэ бол Монгол Улсын хөгжлийн том асуудал юм. Тиймээс бид Их хурлыг тараахыг дэмжиж байгаа. Хамгийнгол дараагийн их хурал яаж байгуулагдах, түүнийгард түмэн яаж хянахталаар бодох нь зүйтэй.Нэгэнт өөрчлөлт хийх гэж байгаа бол ул үндсээр нь өөрчлөл хийх ёстой гэж бид үзэж байна.энэ өөрчлөлт бол ард түмний хяналт юм.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *