Categories
мэдээ нийгэм

Х.Баасaнжаргал: Засгийн газрын шийдвэрээс болж уяачид уралдаандаа бэлдэж, маргаашнаас хүүхдүүдийг сургуульд нь явуулахгүй, завсардуулна DNN.mn

Засгийн газар өвөл, хаврын уралдаан зохион байгуулахыг зөвшөөрсөнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Баасaнжаргал “Бид хуульчдаар дүгнэлт гаргуулна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээрээ байна.  Засгийн газрын өнөөдрийн шийдвэр албажаагүй байна. Тэр хүртэл морин уралдаан зохион байгуулах боломжгүй гэдгийг хэлье. Хэрэв энэ хугацаанд уралдаан болбол хууль зөрчсөнд тооцогдоно. Засгийн газар өвөл, хаврын уралдаан зохион байгуулахыг зөвшөөрсөн шийдвэрээ цуцлахгүй бол ҮХЦ-д хандана. Засгийн газрын шийдвэрээс болж уяачид уралдаандаа бэлдэж, маргаашнаас хүүхдүүдийг сургуульд нь явуулахгүй, завсардуулна” гэв.

 

Г.ЦОГЗОЛМАА

One reply on “Х.Баасaнжаргал: Засгийн газрын шийдвэрээс болж уяачид уралдаандаа бэлдэж, маргаашнаас хүүхдүүдийг сургуульд нь явуулахгүй, завсардуулна DNN.mn”

морь унасан толгойгүй хэдэн тэнэгүүдэд зориулсан шийдвэрийг ЗГ гаргав. Тэнэгүүдийн толгой ажилладаг байсансан бол шудрага ёс, авилга хээл хахуул, монголыг хорлон сүйтгэгчдийн эсрэг жагсах байсан юм…бид 34 жил шоудаж, бөх морь ярьж , хоосон омогшиж, хөөцөглөөд хөгжсөнгүй дээ….. ЗГ-т хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэнд хамаагүй бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *