Монголын сэтгүүл зүйн салбар 2015.01.28-нд Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ)-тэй болсон юм. Тус зөвлөлийн 10 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан, ХМЗ-ийн Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны дарга Х.Болормаатай ярилцлаа.
-ХМЗ өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэдэн гомдол хүлээн авч хэлэлцэв?
-Өнгөрсөн хугацаанд нийт 281 гомдол гаргагч 591 гомдол гаргасан. Өнгөрсөн жилийн хувьд 17 гомдол гаргагчаас нийт 36 гомдол ХМЗ-д ирсэн. Үүний 14 гомдлыг зөвлөлийн хэлэлцэх асуудал мөн гэж үзсэн бол 13 гомдлыг Ажлын алба гомдлын материал хангалтгүй, зөвлөлийн хэлэлцэх асуудал биш хэмээн үзэж буцаасан. Зургаан гомдол гаргагч гомдол гаргах явцдаа гомдлоо буцаасан байна.
Нийт гомдлын 54 хувийг Радио, телевиз, сайтын ёс зүйн хороо, 46 хувийг сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо хэлэлцлээ.
Дөрвөн редакцыг ёс зүйн алдаа гаргаагүй, найман редакцыг ёс зүйн алдаа гаргасан гэж дүгнэсэн бол нэг редакцад хамаарах гомдлыг гомдол гаргагч нэмэлт материал ирүүлбэл хүлээн авах боломжтой гэж үзэн буцаасан.
-Сэтгүүлчид голдуу ёс зүйн ямар алдаа гаргаж байна вэ?
-2024 онд ирсэн гомдлын дийлэнх нь “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1, 1.1, 1.2, 1.8 дахь заалтыг зөрчсөн байсан. Тухайлбал: 1.1 бол “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”, 1.2 нь “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ” гэсэн заалт. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ихэвчлэн санамсаргүй алдаа гаргаж байна.
-Яагаад?
-Энэ нь аливаа мэдээллийг бусдаас хамгийн түрүүнд мэдээлэх гэж яардагтай нь холбоотой.
-ХМЗ өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэр ажилласан бол?
-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ХМЗ тасралтгүй үйл ажиллагаа явуулж, энгийн иргэн, улстөрчид, хувийн хэвшлийнхэн, төрийн байгууллага гээд олон салбараас гомдол хүлээн авч, хэлэлцэн шийдвэрлэж ирлээ. Хэвлэл мэдээллийн салбарынхан сэтгүүл зүйн бүтээлийн ёс зүйн алдаагаа ингэж тодорхойлж, хариуцлага тооцох замаар зөвхөн сэтгүүлчийнхээ биш, иргэнийхээ ч эрхийг хамгаалж байгаа юм. Энэ бол ардчилсан Үндсэн хуультай манай орны хувьд өөрийн зохицуулалтын тогтолцоо жинхэнэ утгаараа хөгжиж байгаа хамгийн сонгодог жишээ гэж би хэлнэ.
-ХМЗ ёс зүйн алдаа гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагад ямар хариуцлага тооцдог юм бол гэж зарим хүн сонирхож байж мэдэх юм.
-Торгодог уу, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасдаг уу, хэдэн сэтгүүлч торгосон бэ гэх мэтээр хүмүүс асуудаг л даа. ХМЗ нэгдүгээрт, сэтгүүлчид биш хэвлэл мэдээллийн байгууллагад хариуцлага тооцдог. Хоёрдугаарт, хэний ч эрхийг хасдаггүй. Манай зөвлөл Ажлын алба, Удирдах зөвлөл, Ёс зүйн хоёр хороо гэсэн бүтэцтэй. Гомдлыг Ёс зүйн хороо хэлэлцдэг. Хэлэлцээд, ёс зүйн алдаа гаргасан, гаргаагүй гэсэн дүгнэлт гаргаж, олон нийтэд зарладаг. Ёс зүйн алдаа гаргасан хэмээн нэр усаа хэвлэлээр зарлуулахыг ямар ч хэвлэл мэдээллийн байгууллага хүсэхгүй. Монголчууд “Нэр хугарахаар яс хугар” гэсэн философитой ард түмэн шүү дээ. Тиймээс ингэж зарлах нь хариуцлага болж чаддаг.
Д.АРИУН
17 replies on “Х.Болормаа: Өөрийн зохицуулалтын тогтолцооны сонгодог жишээ нь Хэвлэл мэдээллийн зөвлөл DNN.mn”
alo789 dang nh?p: alo 789 – dang nh?p alo789
https://mexicanpharminter.com/# mexican pharmacy online
escrow pharmacy canada
mexican pharmacy online: MexicanPharmInter – reliable mexican pharmacies
https://indiamedfast.shop/# online medicine shopping in india
canadian pharmacy oxycodone
https://indiamedfast.shop/# online medicine shopping in india
canada pharmacy reviews
https://interpharmonline.com/# safe canadian pharmacy
canada drugs
http://mexicanpharminter.com/# mexican pharmacy online order
best canadian pharmacy to order from
http://mexicanpharminter.com/# MexicanPharmInter
http://indiamedfast.com/# online pharmacy india
canadian pharmacy mall
http://mexicanpharminter.com/# mexican pharmacy online order
thecanadianpharmacy
cialis without a doctor prescription: TadalafilEasyBuy.com – Cialis 20mg price in USA
http://generic100mgeasy.com/# Generic 100mg Easy
KamagraKopen.pro: kamagra pillen kopen – KamagraKopen.pro
https://kamagrakopen.pro/# kamagra pillen kopen
cialis for sale: TadalafilEasyBuy.com – TadalafilEasyBuy.com
https://generic100mgeasy.com/# sildenafil 50 mg price
kamagra 100mg kopen: Kamagra Kopen Online – Kamagra