Саяхан болж өнгөрсөн “Их 20”-ийн уулзалт дээр “Нэгдсэн вант улсын эдийн засгийн хамгийн том аюул нь Хятад” гэж Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак мэдэгдсэн. Тэрээр “Хятадын тухай өөрийн санаа бодлыг би шударгаар хэлж байна. Миний бодлоор Хятад нь системийн аюул… шуудхан хэлэхэд манай үнэт зүйлс, манай сонирхолд заналхийлж буй түгшүүрийн дохио гэдэгт эргэлзэх зүйлгүй” гэж Их Британийн Ерөнхий сайд мэдэгдсэн билээ. ТэгвэлИх Британийн сөрөх тагнуулын алдарт “MI–5” албаны дарга гадаад тагнуулын аюулын талаар “BBC”-д ярилцлага өгчээ.
Их Британийн сөрөх тагнуулын “MI-5” албаны дарга Кен Маккаллум, Орос, Украины дайны үеэр гадаад дахь Оросын тагнуулын сүлжээ орчин үеийн түүхэн дэх хамгийн хүнд цохилт амссан гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ Их Британи Оросын түрэмгийлэл олон жил үргэлжлэнэ гэдэгт бэлэн байх ёстой гэж Маккаллум тэмдэглэв. Сөрөг тагнуулын газрын дарга Их Британид тулгараад байгаа аюул заналхийллийн тухай жил бүрийн тайландаа Олон улс ОХУ-ын Элчин сайдын яамны 600 гаруй ажилтныгхөөн гаргасан бөгөөд тэдний 400 гаруй нь тагнуул хийсэн хэргээрхөөгджээ. “Энэ нь Оросын тагнуулын албанд өгсөн Европын түүхэн дэх хамгийн чухал стратегийн том цохилт болсон” гэж Маккаллум тэмдэглэв.
Зөвхөн Их Британиас дипломат халхавчин дор ажиллаж байсан Оросын 23 тагнуулчийг хөөсөн гэж “MI-5”-ын тэргүүн мэдэгдэв. Түүнчлэнэх орондоо буцах болсон дипломатуудыг солих гэжМосквагааас санал болгосон зуу гаруй оросиргэнд үндэсний аюулгүй байдлын үүднээс дипломат виз олгохоос олон улс татгалзсан байна. “Бид тайван байж болохгүй” гэж Британийн сөрөг тагнуулын дарга нэмж хэлээд “Бид ойрын жилүүдэд явуулах Их Британийн эсрэг Оросын түрэмгийлэлд бэлэн байх ёстой” гэв. Их Британийн сөрөг тагнуулын тэргүүний хэлснээр Орос улс Британид тагнуул, кибер халдлага хэлбэрээр нууц аюул заналхийлэл учруулсаар байх бөгөөд эрчим хүчний үнийг зориудаар өсгөж, хүн амд буруу ташаа мэдээлэл тараах зэрэг илэрхий аюул учруулж “Тэд цохилтоо хийсээр байх болно” гэж тэрээр анхааруулсан байна.
Их Британийн аюулгүй байдалд заналхийлж буй улс, орнуудын тоонд Маккаллум өмнөх жилүүдийн адил Иран, Хятадыг нэрлэжээ. Энэ онд “MI-5” Иранчууд Британийн иргэд болон Их Британийн оршин суугчдыг хулгайлах, хөнөөх гэсэн дор хаяж 10 оролдлогыг илрүүлсэн гэжмэдэгдэв. Өнгөрсөн жилийн тайлангаас хойш Ираны нийт 8-н террорист халдлагыг мөн таслан зогсоосон аж. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Британийн цагдаа нар тус улсад ажиллаж, амьдарч буй Ираны хэд хэдэн сэтгүүлчийн амь насанд аюул учруулж болзошгүйг анхааруулжээ. “MI-5” халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд дотоод болон гадаад дахь түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байна. Үүний зэрэгцээ Европ даяар”халдлага хийхэд Иран бэлэн” байгааг тэрээр сануулав.Өөр нэг “том бөгөөд мөнхийн сорилт-Хятад улс хэвээр байна” гэж “MI-5”-ын дарга онцлов. Хятад улс өөрийн дэглэмийг эсэргүүцэгчдийг хаана ч дагаж мөрдөх, заримдаа тэднийг айлгах арга зам хэрэглэхдээ эргэлздэггүй. Үүний жишээ болгон тэрээр саяхан Манчестер дахь Хятадын консулын газарт ардчиллыг дэмжигч хөдөлгөөний нэг гишүүн халдлагад өртсөн үйл явдлыг жишээ болгон авсан байна.”Бид ийм төрлийн хэлмэгдүүлэлтийн шинж тэмдгүүд улам бүр олширч байгааг харж байна” гэж “MI-5”-ын дарга хэлээд, энэ нь Бээжингийн хилийн чанадад цагдаагийн газар гэж нэрлэдэг газруудын үйл ажиллагаанаас давж гарсан болохыг нэмж анхааруулав. БНХАУ-ын иргэдэд засаг захиргааны асуудлаа шийдвэрлэхэд нь туслах зорилготой гэж албан ёсны бүртгэлтэй эдгээр газрууд нь Хятадын дэглэмтэй санал нийлэхгүй байгаа хүмүүст дарамт шахалт үзүүлж, айлгах, шантаажлах гэх мэт янз бүрийн аргаар эх орондоо буцахыг шаарддаг болохыг тэрээр онцлоод “Бид Их Британийн иргэд болон Британийг эх орон болгон сонгосон хүмүүсийг айлган сүрдүүлэх, дарамтлахыг тэвчихгүй” гэж мэдэгджээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард “MI-5” Хятадууд Британийн улс төрд нөлөөлөх гэсэн оролдлогын талаар онцгой анхааруулга гаргаж байсан. Сөрөг тагнуулын газрын даргын хэлснээр, Хятадын тагнуулын байгууллагууд тус улсын олон нийтийн амьдралд нөлөөлөх оролдлого, тэр дундаа орон нутгийн зөвлөлийн гишүүд, парламентад нэр дэвшигчид гэх мэт төрийн болон улс төрийн карьераа дөнгөж эхэлж буй боломжит хүмүүсийг эрхшээлдээ оруулж, элсүүлэх оролдлогоо орхиогүй байна гэж анхааруулав.
Терроризм нь ноцтой аюул заналхийлсэн хэвээр байгаа ч Маккаллумын хэлснээр энэ асуудал хэдэн жилийн өмнөх шиг хурц байхаа больсон аж.2017 оноос хойш “MI-5” цагдаа нартай хамтранисламистууд болон хэт барууны хэт даврагчдын бэлтгэсэн 37 террорист халдлагаас урьдчилан сэргийлж чадсан гэж тус газрын дарга мэдэгдэв. Тэрээр “MI-5” нь олон улсын зарим террорист бүлэглэлүүд хэрхэн өөрчлөгдөн зохион байгуулагдахыг оролдож байгааг мөн ажиглаж байна гээд,тэдорчин үеийн галт зэвсэг, тэр дундаа “3-D” принтерээр бүтээгдсэн зэвсэг олж авах оролдлогоо нэмэгдүүлж байгааг анхааруулжээ.
Г.Амарсанаа