Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев албан ёсны айлчлал хийхээр Астанад хүрэлцэн ирсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкенийг хүлээн авч уулзахдаа, Казахстан, АНУ дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын болон олон талын хэлбэрээр үлгэр жишээ хамтын ажиллагаа өрнүүлсээр ирснийг онцолсон байна. Касым-Жомарт Токаев мөн Вашингтон, Астанагийн стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нэмэлт түлхэц өгөх нь чухал болохыг тэмдэглээд, аюулгүй байдал, эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг стратегийн чухал салбар дахь найдвартай урт хугацааны түншлэлийг өндрөөр үнэлэв. Казахстаны төрийн тэргүүн хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд, Казахстаны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг тууштай дэмжиж байгаад Америкийн талд талархал илэрхийлжээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярихдаа, Ерөнхийлөгч АНУ нь Казахстанд нийт 62 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг гэдгийг гэж “Kazinform ” агентлаг мэдээлэв.