Categories
мэдээ спорт

Казахстан улс Г.Отгонцэцэгт 75 мянган ам.доллар өгнө

“Рио-2016”олимпийн XXXI наадам үргэлжилж байна. Наадмын эхний өдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдсан Галбадрахын Отгонцэцэг хүрэл медаль хүртсэн юм. Казахстан улс зүгээс олимпийн аварга болсон тамирчинд 250 мянган ам.доллар болон гурван өрөө, мөнгөн медальд 150 мянган ам.доллар, хоёр өрөө байр, хүрэлд 75 мянган ам.доллар, нэг өрөө байрыг өгөх болсноо зарласан. Харин иргэншлээ сольж, Казахстаны нэр дээр барилдах болсон Г.Отгонцэцэг хүрэл медалийн шагналыг авах ажээ.

Г.Отгонцэцэг жилийн хугацаанд өндөр амжилтыг үзүүлж, дэлхийд чансаагаа дөрөвт эрэмбэлэгдэх боллоо. Тэрбээр өнгөрөгч долдугаар сард Улаанбаатарт болсон “Чингис хаан” Гран прид М.Уранцэцэгт ялагдан мөнгөн медаль хүртсэн билээ.

Г.Отгонцэцэгийн хувьд 48 кг-д хүчтэй өрсөлдөгчийн нэг. Энэ жинд манай тамирчид өндөр амжилтыг гаргадаг болохоор түүний хувьд Казахстан улсын нэрийн өмнөөс оролцох болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *