Categories
гадаад мэдээ

Канадчууд жилд дунджаар 191 цагийг сайн дурын үйлд зориулдаг

Өнөөдөр Олон Улсын Сайн дурынхны өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей1985 оны 212 дугаар тоот тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг “International volunteer Day” буюу Олон улсын сайн дурынхны өдөр болгон тэмдэглэхээр тогтож байсан юм. Энэ өдрийг “Нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагчдын Олон улсын өдөр” ч гэж нэрлэх нь бий.

Сайн дурынхны тухай сонирхолтой баримтууд

– Сайн дурын ажилд оролцдог эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин их байдаг.

– Германы гурван хүн тутмын нэг нь сард 15-аас дээш цагийг сайн дурын холбоод, төсөл, харилцан туслалцах бүлгүүдэд ажиллаж өнгөрүүлдэг. Тэд сайн дурын үйлс хийх нь амьдралын мэдлэг, туршлага олж авах гайхалтай боломж гэж үздэг байна.

– Япончуудын 26 хувь нь сайн дурын үйлсэд нэгдэж байсан туршлагатай байдаг гэнэ. Тэдний 48 хувь нь сайн дурын хөдөлмөр хувь хүний өсөлт болон нийгэмд нэн тустай гэж үздэг.

– Хүн амд нь эзлэх сайн дурынхны тоогоор Норвеги (57%), Люксембург (55%), Камерун (53%) дэлхийд эхний гуравт бичигддэг байна.

– Канадчууд жилд дунджаар 191 цагийг сайн дурынхны эгнээнд нэгдэн ажилладаг байна.

– Ирландын насанд хүрсэн хүн амын 33 хувь орчим нь сайн дурынхны эгнээнд нэгдсэн байдаг аж. Сайн дурынхны 72 нь хувь нь цалинтай, байнгын ажлын байртай мэргэжилтнүүд хэзээ ч өгч чадахгүй байсан үйлчилгээг сайн дурынхан үзүүлдэг гэж үздэг байна.

– Өмнөд Солонгост 1999 онд 3 898 564 хүн 451 сая ажлын цагийг сайн дурын үйлсэд зориулжээ.

– АНУ-д эмэгтэйчүүдийн 56-62 хувь нь долоо хоногт дунджаар 3-4 цагийг сайн дурын үйлсэд зарцуулдаг бол эрчүүдийн 49 хувь нь долоо хоногт 3.6 цагийг сайн үйлсэд зарцуулдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *