Categories
мэдээ нийгэм

Канад ОХУ-ын газрын тос худалдаж авахгүй анхны улс боллоо || Dnn.mn

Канад улс Оросын газрын тосыг худалдан авахаа зогсоосон Барууны анхны орон боллоо хэмээн тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдлээ. Тодруулбал, ОХУ-аас Канад руу импортлох газрын тосны эзлэх хувь ойролцоогоор нэг хувьтай байна.

Канад өмнө нь Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-ны улмаас ОХУ-ын эсрэг тавьсан “Их долоо”-гийн хоригт нэгдэн орсон улс.

Оросын газрын тосны импортыг зогсоогоод зогсохгүй Украинд танк эсэргүүцэх зэр зэвсэг, орчин үеийн техник хэрэгслүүдийг нийлүүлнэ хэмээснийг “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээлсэн байна.

“ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон түүний ОЛИГАРХИУДАД ихээхэн ашиг орлого өгдөг түүхий газрын тосны үйлдвэрийн бүх импортыг хориглох хүсэлтэй байгаагаа бид мэдэгдэж байна” хэмээн Трюдо Оттавад хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Мөн Украины “Оросын цэргийн эсрэг баатарлаг хамгаалалт”-ыг Канад улс бүрэн дэмжинэ гэдгээ ч нэмж онцоллоо.

Канад улс өөрөө дэлхийн хамгийн том газрын тос экспортлогчдын нэг бөгөөд тус улсын хувьд Оросоос импортлох газрын тосны эзлэх хувь нь нэг хувиас ч бага байдаг. 2020-2021 онд Канад улс ОХУ-аас түүхий газрын тос огт худалдаж аваагүй. Зөвхөн газрын тосны бүтээгдэхүүн л импортолжээ.

(Эх сурвалж: Forbes)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *