Categories
гадаад мэдээ

Камала Харрис, Дональд Трамп нар анх удаа ном хаялцав DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрис, Дональд Трамп нарын анхны бөгөөд магадгүй цорын ганц байж болох мэтгэлцээнийг “ABC News” суваг шууд дамжуулав. Энэ нь сонгууль болохоос хоёр сар хүрэхгүй хугацааны ө м н ө б о л ж б у й г а а р а а онцлог юм. Энэхүү ном хаялцалт нь Трампын хувьд 2016 онд нэр дэвшсэнээс хойш долоо дахь нь бол Харрисын хувьд анхных нь болов. Үүнээс өмнө хоёр нэр дэвшигч нэг ч удаа биечлэн уулзаж, ярилцаж байгаагүй нь бас нэг онцлох явдал байв. Энэхүү мэтгэлцээн Филадельфи дахь Үндсэн хууль судлалын үндэсний төвд болж, сурталчилгааны хоёр завсарлагатайгаар 90 минут үргэлжилсэн билээ. Э н э х ү ү н о м х а я л ц а л т студийн танхимд үзэгчидгүй, оролцогчид бие биенээсээ асуулт асуухгүй, зөвхөн ABC- ийн хөтлөгч Дэвид Муир, Линси Дэвис нар ээлжлэн асуулт асууж, өрсөлдөгчөө ярьж байхад нөгөөгийнх нь микрофоны дууг хааж явагдав. Түүнчлэн нэр дэвшигчдэд ямар нэгэн бичиж, тэмдэглэсэн зүйл харахыг хориглосон бөгөөд өөрийн ажилтнуудтайгаа харилцах боломжгүйгээр явагдав. Мэтгэлцээн ABC сувгийн хөтлөгч Дэвид Муирын тавьсан “Америкчуудын байдал дөрвөн жилийн өмнөхөөсөө дээрдсэн гэдэгт та итгэж байна уу?” гэсэн асуултаар эхлэв. Харрис эхлээд хариулж, “боломжийн эдийн засаг” байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлэв. Тэрээр орон сууцны зардлыг шийдэж, залуу гэр бүл, жижиг бизнесүүдэд туслахаа амлав. Мөн Дональд Трамп биднийг И х х я м р а л а а с х о й ш х и хамгийн олон ажилгүйчүүдтэй болгосон. Бидний хийсэн зүйл бол Дональд Трампын үүсгэсэн энэхүү замбараагүй байдлыг “цэвэрлэх” явдал байлаа гэж хэлэв. Харин Трамп Ардчилсан нам дөрвөн жилийн дотор эдийн засгийг сүйрүүлсэн гээд “Хэрэв Харрис ерөнхийлөгчөөр сонгогдвол одоо байгаа бүх зүйлийг өөрчлөх болно. Энэ нь манай улсын төгсгөл байх болно. Тэр марксист, түүнийг марксист гэдгийг бүгд мэднэ. Түүний аав марксист эдийн засгийн профессор байсан бөгөөд түүнд өөрийн энэ үзлийг сайн суулгаж өгсөн” гэж хэлэв. Харрис Трампад хандаж, түүний хэлсэн үгийг үгүйсгэсэн тайлбартаа “ичгүүргүй” гэдэг үгийг хэд хэдэн удаа хэрэглэв. Тэрээр мөн “Би дэд ерөнхийлөгчийн хувьд олон улсад очсон. Дэлхийн удирдагчид Дональд Трампыг шоолж байна. Би тантай хамт ажиллаж байсан цэргийн зарим удирдагчидтай ярилцсан, тэд Трампыг гутамшигтай нэгэн гэсэн” гэж хэлэв. Сурталчилгааны завсар￾лагын дараах яриа Украины дайны асуудлыг хөндөв. Трамп дайныг дуусгах ёстой, би үүнийг хийж чадна гээд тэрээр сонгуульд ялбал албан тушаалдаа очихоосоо өмнө ч үүнийг хийх боломжтой гэв. Тэрээр Владимир Путин, Владимир Зеленский нарыг би сайн мэднэ, тэд намайг хүндэлдэг, харин Байденыг огт хүндэлдэггүй” гэсэн бол Харрис Трампад хандан “Таныг ерөнхийлөгч байхаа больсонд манай НАТО- гийн холбоотнууд маш их талархаж байгаа” гээд “Хэрэв Дональд Трамп ерөнхийлөгч байсан бол Путин яг одоо Киевт сууж, Польшоос эхлээд Европын бусад орнуудыг харж байх байсан. Путин бол өөрөө дарангуйлагч болох гэж дарангуйлагчдыг дэмждэг Трампыг ганцхан өдрийн хоолон дээрээ л залгичих нэгэн” гэж хэлсэн байна. Харин Трамп Харрисыг “Манай түүхэн дэх хамгийн м у у д э д е р ө н х и й л ө г ч ” гэж нэрлээд, түүнийг дэд ерөнхийлөгч байх үедээ дайн гарахаас сэргийлж чадаагүй гэж буруутгав. Дараагийн сэдвээр Трамп АНУ-д үр хөндөлт хийхийг хуулиар зөвшөөрсөн мужууд байдаг гэж хэлсэн бол түүний энэ мэдэгдлийг мэтгэлцээний хөтлөгч үгүйсгээд одоо хэрэгжиж буй “Үр хөндөлтийг хориглох тухай” хуулинд Трамп хориг тавих эсэхийг асуухад ерөнхийлөгч асан ийм хууль Конгрессийн дэмжлэг авахгүй тул хориг тавих нь утгагүй зүйл гэж хариулав. Харрис үр хөндөлтийн асуудлаар Үндсэн хуулиар олгогдсон эмэгтэйчүүдийн эрхийг буцааж олгохыг дэмжих болно гээд муж улсууд үр хөндөлтийг хязгаарлаж эхэлснээс хойш эмэгтэйчүүдэд тулгарч байгаа бэрхшээлүүдийг д у р д а н “ Т р а м п ы н ү р хөндөлтийн бодлого америк эмэгтэйчүүдийг гомдоосон” гэж мэдэгдэв. Цагаачлалын талаар асуухад Трамп цагаачид манай олон иргэдийн амь насыг хөнөөж байна гээд сүүлийн өдрүүдэд зарим Бүгд найрамдах намынхнаас гарсан гэх яриа болох АНУ-д цагаачид гэрийн тэжээвэр амьтан нохой, муур идэж байгааг дурдав. Харин хөтлөгчид Трампын энэ яриаг Охайо мужийн Спрингфилд хотын менежер цуу яриа гэж үгүйсгэсэн гэдгийг хэлэв. Энэ нь экс ерөнхийлөгчийг илт бухимдуулаад авав. Харин Калифорни мужийн ерөнхий прокурор асан Харрис “цагаачдын гэмт хэрэг”-ийн талаар үг хэлэхдээ Трампын өөрийнх нь үйлдсэн гэмт хэргүүдийг дурдаад, “Цагаачдын гэмт хэргийн тухай эдийн засгийн гэмт хэрэг үйлдэж, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болох сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэргээр шалгагдаж байгаа хүн ярьж байна” гэж хэлэв. Хариуд нь Трамп Капитол руу довтолсон гэх бүх хэргүүд хуурамч байсан гэж мэдэгдээд өөрийгөө өнгөрсөн сонгуульд ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Капитол руу иргэд дайран орсонтой холбогдуулан харамсах зүйл надад байдаггүй гэж хэлжээ. Тэрээр “Би бараг 75 сая санал авсан нь бүх ерөнхийлөгч байсан хүний авч байгаагүй санал” гэж хэлэв. Трамп мөн Капитолыг дайрах үеэр аюулгүй байдлын асуудалд Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелосиг буруутай гэж хэлсэн байна. ХАМАС-тай хийж буй Израилийн дайны талаар Харрис Израиль өөрийгөө хамгаалах эрхтэй, гэхдээ үүнийг яаж хийх нь чухал гээд “Энэ дайн дуусах ёстой. Үүнийг нэн даруй дуусгах ёстой” гэж хэлэв. Харин Трамп би хэрэв ерөнхийлөгч байсан бол хэзээ ч ийм мөргөлдөөн гарахгүй байсан гээд “Харрис Израилийг үзэн яддаг. Хэрэв тэр ерөнхийлөгч болвол хоёр жилийн дараа Израиль оршин тогтнохоо болино гэдэгт би итгэж байна” гэсэн байна. Хаалтын үгэндээ Харрис “Трамп бид хоёр Америкийн талаар өөр өөр төсөөлөлтэй байдаг. Би бүх америкчуудын ерөнхийлөгч болно” гэж хэлсэн бол Трамп Харрис руу дайрч, түүний улс төрийн зорилго юу ч биш, түүнийг дэд ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилийн хугацаандаа юу ч хийгээгүй гэж буруутгаад “Харрис хэлж ярьж байгаагаа өнгөрсөн хугацаанд хийж байхгүй яасан юм. Тэр америкчуудын итгэдэггүй зүйлд итгэдэг. Бид маш том уналтад орсон улс болсон. Дэлхий даяар биднийг дооглон инээж байна” гэж хэлсэн юм.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *