Categories
мэдээ нийгэм

К.Токаев: Энхийг сахиулагчид үүргээ гүйцэтгэж дууссан

Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев өнөөдөр Парламентын хуралдаанд хэлсэн үгэндээ АБХАГБ-ын энхийг сахиулагчид үүргээ гүйцэтгэсэн тул гаргах ажиллагааг хоёр хоногийн дараа эхлүүлнэ гэж мэдэгджээ. “Энхийг сахиулагчид үүргээ амжилттай биелүүлсэн. Гаргах ажиллагаа 10 хоног үргэлжлэх төлөвтэй” гэж тэрээр онцолсон байна.

Казахстанаас НҮБ-д суух Байнгын төлөөлөгийн газраас өчигдөр НҮБ-д хандаж, Казахстанд үнэхээр гаднын алан хядагчид төрийн эргэлт хийх гэж байсныг нотлох баримтуудыг ойрын хугацаанд гаргаж өгнө гэж бичгээр мэдэгдсэн. Мөн өдөр Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев үймээн самуунаас болж учирсан хохирлын хэмжээг 2-3 тэрбум ам.доллар гэж үнэлсэн юм. Тэрээр Европын холбооны Ерөнхийлөгч Шарль Мишельтэй цахимаар уулзахдаа мөн улс оронд нь гаднын алан хядагчид халдсан гэдэгт 100 хувь итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *