Архангай аймгийн хойд сумдаар цас үргэлжлэн орж байна. Өөрөөр хэлбэл, Тариат, Булган сумаас бусад сумын нутагт 1-8 см зузаан цас нэмж орсон ба нэмэгдэх хандлагатай байна.
Өчигдөр өдөр Эрдэнэмандал, Жаргалант, Хайрхан, Цэцэрлэг сумын нутгаар 0.0-4.0 мм, өнгөрсөн шөнө Булган сумаас бусад сумдын нутгаар 0.0-4.0 мм цас оржээ.
Өнөө өглөөний 08.00 цагийн цаг уурын харуулын мэдээгээр Эрдэнэмандал, Батцэнгэл, Хайрхан сумын нутгаар 24-28 см, Тариат, Төвшрүүлэх, Жаргалант, Өгийнуур, Өлзийт, Өндөр-Улаан, Хангай, Хашаат, Хотонт, Цахир сумдын нутгаар 10-17 см, Эрдэнэбулган, Булган, Цэцэрлэг, Чулуут сумын нутгаар 3-9 см зузаан цасан бүрхэцтэй байна гэлээ.
Салхи нийт нутгаар секунтэд 3-16 метр хүрч ширүүссэн байна. Үүний дотор урд шөнө Эрдэнэмандал, Батцэнгэл, Булган, Өгийнуур, Хангай сумын нутгаар секунтэд 11-12 метр, өчигдөр өдөр Эрдэнэбулган, Тариат, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Булган, Өлзийт, Хангай, Хотонт, Цэцэрлэг, Цахир сумдын нутгаар секунтэд 11-16 метр хүрч, ширүүсчээ.