Categories
гадаад мэдээ

​Жеймс Бондын шинэ цуврал 2019 онд дэлгэцэнд гарна

007 2019 зурган илэрцүүд

Их Британийн тагнуулч Жеймс Бондод тохиолдсон адал явдлын тухай өгүүлэх шинэ кино 2019 оны 11 дүгээр сард дэлгэцэнд гарна гэж өчигдөр Америкийн Metro-Goldwyn-Mayer /MGM/ кино компаниас гаргасан мэдээлэлд дурджээ.

MGM кино компани уг киноны найруулагч болон киноны нэрийг зарлаагүй ба Ж.Бондын дүрд энэ удаад хэн тоглох нь мөн адил тодорхойгүй байна. Энэхүү алдарт цувралын анхны кино “Доктор Ноу” гэдэг нэртэйгээр 1962 онд анх дэлгэцэнд гарч байжээ. Дашрамд дурдахад, Ж.Бондын хамгийн сүүлийн цуврал болох Сэм Мендесийн найруулсан “007 Спектр” кино дэлхий даяар гарч, 880 сая гаруй долларын орлого авчирсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *