Categories
мэдээ цаг-үе

Жагсагчдад СТӨ-г нээж өгчээ DNN.mn

Дэлхийн хэвлэлүүд Монголын нүүрсний хулгайн эсрэг жагсаалын тухай...

Нүүрсний хулгайг эсэргүүцэн төв талбайд жагсаж байгаа иргэдэд Соёлын Төв Өргөөг/СТӨ/ өнөөдөр нээлттэй болголоо. Жагсаал 16 дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Төв талбайд жагсаал хийж байгаа иргэдийн зүгээс гэр хүйтэн байна, нүүрсний асуудлаар маргааш болох нээлттэй хэлэлцүүлэг дээр ярих зүйлээ бэлдэхэд тохиромжгүй байгаа учир СТӨ-г нээх хүсэлт тавиад буй.

ТҮК-ийнхэн хог шороо ихтэй, цэвэрлэгээ хийх саналыг бас тавьсан. Зарим үед 60, зарим үед 15 орчим хүн талбай дээр хонож байна.

Жагсаалыг буруутгаж байгаа хүн байхгүй, иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллаж байна. СТӨ-г нээсэн, аль өрөөнд орохоо жагсагчид сонгоно.

Өөрсдийн хүсэл зоригоор жагсаж байгаа иргэдийг зөвлөлдөж, ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор Соёлын Төв Өргөөг онгойлгож байна” гэв.

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол маргааш Төрийн ордны Сүхбаатар танхимд болно. Сонсголд УИХ-ын гишүүдээс гадна 298 хүн оролцох хүсэлтээ ирүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *