Categories
мэдээ улс-төр

Ж.Сүхбаатар: Бүгдийг хөнгөлж чөлөөлж, хандив цуглуулдаг ажил хийдэг боллоо

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өчигдөр болсон хандивын тоглолтыг шүүмжиллээ. Төр хөнгөлж, чөлөөлж, хандив цуглуулдаг л ажил хийдэг болсон бөгөөд төрөөс хүүхдийн төлөө урд өмнө байгаагүйгээр анхаарч байгаа гэдгийг хэлсэн юм.

Оны отгон чуулганаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм.

Хуулийн төсөл судалгаа, эрэлтэд нийцсэн эсэхэд эргэлзэж байгаагаа тэрбээр хэлсэн бөгөөд сүүлийн үед гаргаж байгаа шийдвэрүүдэд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Танилцуулгад 10 мянган ААН-ийг хамруулаад 30 тэрбум төгрөгийг хөнгөлж чөлөөлнө гэж ойлгосон. ААН-үүд хэр их хүсэлт тавьсан бэ. Сүүлийн үед бид нар дарга ухаанаараа ямар нэг шийдвэрийг гаргачихаад байна. Гэтэл иргэд, ААН-ийн хүсэл сонирхол ямар байгаа юм, тооцоо судалгаа нь яаж гарсан юм бэ. Эрэлтэд тулгуурлаж шийдвэр гаргаж байна уу үгүй юу гэдэгт нь эргэлзэж байна. Бүгдийг нь хөнгөлж чөлөөлнө, хандив цуглуулдаг ажил л хийдэг боллоо. Өчигдөр төр нь бас хүүхдийн нэрээр хандив цуглуулаад байв уу. Бүхнийг хүүхдийн төлөө гэж байна. Бид улсын төсвийн 100 төгрөгийн 13 төгрөгийг хүүхдэд зарцуулж байна. Бид хүүхдийн төлөө урд хожид байгаагүйгээр ажиллаж байна. Гэтэл үүнийг үгүйсгэж болохгүй. Гэнэт л хөнгөлж, чөлөөлөөд ороод ирэх юм. Танай салбарт одоо өөр ямар гэнэтийн бэлэг байна вэ. Цагаан сар ч дөхөж байна” гэсэн асуултыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас асуусан юм.

Үүний хариуд салбарын сайд цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийг том, жижиг, ашигтай ашиггүйгээр нь ялгаварлаж болохгүй гэдгийг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *