Энэ сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлж буй Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг танилцуулж байна.
Согтуурсан, мансуурсан, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол
- 3-5 жил хүртэл хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах
- 1-3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- 1-3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.