Categories
мэдээ нийгэм

Ж.Бадраа агсны “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын билиг зүйч Жамцын Бадраагийн мэндэлсний 90 жилийн ой тохиож байгаа билээ. Ойн хүрээнд өнөөдөр ГХЯ-ны дэргэд байрлах “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Ёслолд Ж.Бадраа агсны үр хүүхэд, найз нөхөд болон Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар оролцсон юм.

Ж.Бадраа нь 1926 онд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт Жамцын ууган хүү болон мэндэлсэн бөгөөд монгол ардын дуу, хөгжмийн түүх, уламжлал угсаатны зүйн чиглэлээр 60 гаруй шүүмж өгүүлэл бичиж хэвлүүлжээ. Түүний зохиосон 300 орчим дуу байдгаас “Халуун элгэн нутаг” дуу нь ХX зууны манлай дуугаар тодорч байсан юм. Ж.Бадраа агсны мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд түүний уран бүтээлийг хүүхэд, залуу үеийнхэнд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх арга хэмжээг Хөвсгөл аймгийн болоод улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *