Перу Улсын Лима хотод болж буй өсвөрийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 48 кг-ын жинд Ж.Анударь мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр шөвгийн 16-д Казахстаны Гульхан Шинггисханыг цэвэр, наймд дэлхийн чансааг тэргүүлэгч Германы Шарлотти Ниттесхеймийг вазаригаар, шөвгийн дөрөвт, Польшийн Барбара Тваровскаг ялснаар финалд шалгарчээ. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Бразилын жүдоч Клариси Рибейрод ялагджээ. Түүний хувьд он гарснаас хойш европын хоёр цуврал тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртээд байсан юм.
ДАШТ-ий эхний өдөр Монголын жүдочид мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ.