Categories
мэдээ нийгэм

116-р тусгай сургуулийн багш, ажилчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ

Өнгөрсөн есдүгээр сарын 23-нд 116-р тусгай сургуулийн багш, ажилчид хууль бус захирлуудын томилгоо, багш нарт үзүүлж буй дарамт шахалтын талаар эсэргүүцлээ илэрхийлж, тайван жагсаал хийж, өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдэж байсан билээ. Тухайн үед багш нар БШУЯ-ны гадаа эсэргүүцлээ илэрхийлж, шаардах бичиг хүргүүлж байсан ч ямар нэгэн хариу өгөөгүй юм. Тэгвэл тэд өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхд шаардлага хүргүүллээ.

Тус сургуульд сүүлийн зургаан жилийн турш есөн захирал солигдсон бөгөөд одоогийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнхбаатар нь багш нарт удаа дараа зүй бус шаардлага тавьдаг, тусгай хэрэгцээт боловсролын тухай мэдлэггүй зэрэг асуудлууд үүсээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *