Categories
мэдээ нийгэм

​Иргэдээс ирсэн хандив тусламжийг техник хэрэгсэл худалдан авахад зарцуулна гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гал түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, ярилцлаа.

Уулзалтад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Уулзалтад оролцогчид түймрийн нөхцөл байдлын талаар газрын зураг дээр дэлгэрэнгүй ярилцаж, гал түймэр унтраах ажиллагаанд оролцогчдын хоол хүнс хангалтын ажлыг шуурхай зохион байгуулах тухайд анхаарал хандуулахаар боллоо.
Мөн иргэдээс ирсэн хандив тусламжийг бодит хөрөнгө оруулалт болгож, түймэр унтраахад зориулагдах техник хэрэгсэл худалдан авахад зарцуулах нь зүйтэй талаар уулзалтад оролцогчид хэлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *