Categories
мэдээ нийгэм

Иргэд цахилгааны хэрэглээ, төлбөрөө хянах боломжтой болжээ

ШӨХТГ-ын даргын даргын баталсан 1/27 дугаартай удирдамжийн дагуу ус, дулаан, цахилгаан түгээдэг аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн байна.

Уг хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн.
Үүнд:
1. Гэр хороололд байрлуулсан зарим цахилгааны щитнүүд тоолуурын заалтыг хянах цонхгүй, өндөрт байрладаг зэргээс хэрэглэгч өөрийн тоолуурын заалтыг харах боломжгүй байгаа юм. Ингэснээр хэрэглэгч өөрийнхөө цахилгааны хэрэглээг хянах, мэдээллээр хангагдах боломжгүй, “УБЦТС” ХК-ийн ажилчид тоолуурын заалт авч, төлбөрийн бичилт хийх явцад тоолуурын заалтын талаар мэдээлэл авахыг хүсэхэд өгдөггүй,
2. Газрын өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ болон Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгүй хэрэглэгчтэй эрчим хүчээр хангах гэрээ байгуулдаггүй,
3. Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд цахилгааны төлбөрийн баримтад тоолуурын заалт, түүний зөрүүг бичихгүйгээр төлбөр хураан авдаг гэх зөрчлүүд илэрчээ.

Иймээс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д дээрх зөрчлүүдийг арилгуулахаар хүргүүлсэн тус газрын улсын байцаагчийн албан шаардлагыг бүрэн биелүүлж, дараах арга хэмжээг авч ажилласан байна.
1. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 2015 оны 9,10 сард Нийслэлийн 6 дүүрэг болон Зуслан, зуунмод хотуудад байршилтай нийт 671 цахилгааны щитийг 1,6 метрт байрлуулж буулгасан бөгөөд гэр хорооллын бүх хэрэглэгч өөрийн хэрэглээ болон тоолуурын заалтаа бүрэн хянах, мэдээлэл авах боломж бүрдсэн.
2. Газрын өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ болон Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгүй хэрэглэгчтэй эрчим хүчээр хангах түр гэрээ байгуулдаг болсноор хэд хэдэн айл дунд нэг тоолуураар төлбөр төлөх биш айл болгон тусдаа тоолуураар зөвхөн өөрийн хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой болсон.
3. Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд цахилгааны төлбөрийн баримтад тоолуурын заалт болон түүний зөрүүг бичиж өгч, хэрэглэгчийн хэрэглээний талаарх мэдээллийг бүрэн өгдөг болсон гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *