Орон нутгийн зорчигч тээврийн автобусны тасалбар худалдан авах боломжтой “Gpay” машинуудыг нийслэлийн тодорхой цэгүүдэд байршуулж эхэлжээ. Тодруулбал, “Хүнс барааны зах“ 7-н буудал, “Драгон” зорчигч үйлчилгээний төв, “Старс” төв ТБД андууд, Содон Бөмбөгөр, “Билэг их дэлгүүр, “Улаанбаатар” их дэлгүүр, “Sunday plaza”, “Баянзүрх” зорчигч үйлчилгээний төв, “Да хүрээ” үйлчилгээний байр болон “Нарантуул-2” худалдааны төв зэрэг найман газарт байршуулахаар болсон байна.
Одоогийн байдлаар зөвхөн “Драгон” худалдааны төвд байршуулаад байгаа юм. Зорчигчид тасалбар худалдан авахадаа төлбөрийн карт болон иргэний үнэмлэхээ ашиглах шаардлагатай аж. Энэхүү машин үйлчилгээнд нэвтэрснээр иргэд хот хооронд зорчих тасалбараа авах гэж дугаарлах шаардлагагүй болох юм байна.