Ойрын өдрүүдэд нийслэлд орсон цасны улмаас халтиргаа гулгаа үүсэж, иргэд бэртэж гэмтэх эрсдэлийг дагуулж байна.
Иймд:
- Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар Аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг тухайн аж ахуйн нэгж цэвэрлэх үүрэгтэй байдаг.
- Нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж та бүхнийг орчны 50 метрийн цас, мөсний цэвэрлэгээгээ хийхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас уриалж байна.
One reply on “Иргэд, ААН-ийг орчны 50 метрийн цас, мөсний цэвэрлэгээгээ хийхийг НОБГ-аас уриалав DNN.mn”
Согтуугаар машин жолоодогсод, эрүүлжүүлэгсэд, гэр бүлийн хүчирхийлэгчид, хулгайч болон танхайн хэрэг үйлдэгсэдээр нийгмийн тустай хөдөлмөр эрхлүүлж шийтгэх нь зүйтэй. Ер нь цаашдаа цас мөс болон хог цэвэрлэх техник машин оруулж ирээд эдгээр ажилчидын орон тоог цомхотговол таарна. Саяхан дүүрэгт шилжүүлээ гээд ажил хаяад байсан биз дээ. Ер нь бол дүүрэгт шилжүүлсэн маш зөв зүйтэй шийдвэр шүү.