Categories
мэдээ нийгэм

“Ирэх сарын 1-нээс хөл хорио тогтоох зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн” гэв

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн ЭМЯ-ны мэдээллийн цагт оролцлоо.

Тэрээр “Долоодугаар сарын 1-нд хөл хорио тогтоох тооцооллыг Засгийн газарт хүргүүлсэн. Одоогийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох нь зүйтэй хэмээн үзэж зөвлөмжийг хүргүүлсэн. Өмнө нь зургаадугаар сарын 15-нд халдварын тохиолдол буурах тухай тооцоолол гарсан ч зарим төрлийн үйл ажиллагаанаас болоод үр дүнд хүрсэнгүй. Хөл хорио тогтоовол халдварын тохиолдол буурах юм.

-Хөл хорио тогтоовол эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг. Заавал хөл хорио тогтоох шаардлага бий юу?
-Хөл хорио тогтоохгүй байвал халдварын нөхцөл байдал хүндэрч, долоодугаар сарын 1-нээс эмнэлгүүдийн ачаалал оргилдоо хүрнэ. Иймээс хөл хорио тогтоох саналыг хүргүүлсэн.

-Хөл хорио тогтоохгүй бол халдварын тохиолдлын тоо хэрхэн өөрчлөгдөх вэ?
-Халдварын тохиолдлын тоог дунджаар авч үзнэ. Хөл хорихгүй байвал халдварын тохиолдол 2500 хүрээд буурах төлөв ажиглагдаж байна. Мөн зарим өдөрт 3500 хүрэх өндөр тооцоолол гарсан.

Нас баралт 1000-д хүрэх эрсдэл бий. Долоодугаар сарын эхээр нас барсан хүний тоо нэмэгдэнэ. Хөл хорио тогтоовол наймдугаар сард халдварын тохиолдлын тоо буурна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *