Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн ээлжит хуралдаанаар ирэх онд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоожээ.
Тодруулбал, 2021 онд:
Угалз 100,
Халиун буга 60,
Бор гөрөөс 40,
Цагаан зээр 160,
Агнуурын шувуу 250,
Саарал чоно 35 хүртэл толгойг тус тус агнуулахаар болсон бол Тул загас 540 хүртэл толгойг барьж буцаан тавих, бусад загас 5,000 хүртэл толгойг барихаар тогтоосон байна.