Categories
мэдээ нийгэм

Ирэх ням гаригт бүжгийн фестивальтай

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн хотын соёлыг түгээн сурталчлах, орчин үеийн бүжгийн төрлийг дэмжих зорилготой “UB Dance” фестивалийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нд “Чингисийн талбай”-д зохион байгуулагдана.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус фестиваль олон улсын шинж чанартайболох бөгөөд орчин үеийн чөлөөт бүжгийн 50-60 хамтлаг рэп, хип хоп, брэк, электро, гудамжны бүжгийн төрлөөр өрсөлдөх ажээ. Тодруулбал, тэмцээнд Өвөрмонголын Хөх хот, Шинжаан, ОХУ-ын Буриад, Тува улсаас хамтлагууд оролцох юм байна. Мөн энэ үеэр график зураг, экстрим спорт, салса бүжгийн аварга шалгаруулах тэмцээн явагдах юм.

“UB Dance” чөлөөт бүжгийн фестивалийг Нийслэлийн соёл урлагийн газар, “Улаанбаатар” чуулгатай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Солонгос, Япон, Монголын шүүгч нар хамтран шүүх аж.

Тэмцээний эхний шатыг “Хамтлаг бүжиг” болон “1:1 баатл” тулаан гэсэн хоёр төрлөөр явуулсан бөгөөд шалгарсан хамгийн өндөр оноотой 10 хамтлаг уран бүтээлчдээс шилдгийг тодруулах юм байна. Шагналын сан өмнө жил 13 сая байсан бол энэ жил “Шилдэг бүжигчин”-ийг 5 сая төгрөгөөр урамшуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *