Categories
мэдээ нийгэм

Ирэх намар ургац хураалтынхаа 40 гаруй хувийг алдаж болзошгүй

Ирэх намрын ургац хураалтын тал хувийг алдаж болзошгүй байна зурган илэрцүүд

Хэт халалтын улмаас газар тариалангийн бүс нутгаар гантай, хуурайшилт ихтэй болж байна. Ерөнхийдөө зуншлага тааруу гэсэн үг. Газар тариалан ч гэлтгүй нийт нутгаар хур бороо элбэг биш, гантай байгааг ард иргэд, малчид, тариаланчид ам амандаа ярьж байна. Иймд ирэж буй намар манай улс ургац алдаж болзошгүй байгааг салбарын яам болоод Газар тариалан эрхлэгчдийн холбооноос мэдээллээ.

Албаны хүмүүсийн ярьж буйгаар өнөө жил манай улс ургацынхаа 40 гаруй хувийг алдах нөхцөл байдал үүсээд байгаа гэнэ. Өнгөрсөн хавар улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа тариалсан. Үүнээс 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийсэн аж. Үүнээс 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлжээ. Харин улаан буудай 477.6 мянган тонныг, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах төлөвлөгөөтэй байсан гэнэ.

Газар тариалангийн бүс нутгаар хуурайшил ихтэй байгаа учраас Цаг агаар, орчин шинжилгээний байгууллагаас үүлэнд зориудаар нөлөөлж, хур бороо оруулж байгаа хэдий ч төдийлөн үр дүн гарахгүй байгааг албаны хүмүүс онцолжээ. Тухайлбал, Төв аймагт энэ зун үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулахад шаардагдах 40 сая төгрөгийг төсөвлөжээ. Үүнээс одоогоор 13 сая төгрөгийн зардал гаргаж, үүл буудаж хур тунадас оруулсан байна. Гэвч доривтой өөрчлөлт, таатай нөхцөл бүрдээгүй гэнэ.

Өнгөрсөн хавар цаг агаарын нөхцөл байдлаас болж, газар тариалалтын ажил оройтож буюу тавдугаар сарын сүүл, зургаадугаар сарын эхээр эхэлсэн. Үүнээс болж ургац хураалт есдүгээр сарын сүүлээр хожуу эхэлнэ хэмээн орон нутгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас мэдээлж байна.

Үүнээс дүгнэхэд ирэх намрын шинэ ургацын ногооны үнэ ханш өнгөрсөн жилүүдийнхээс харьцангуй өндөр үнээр худалдаалагдаж мэдэхээр байна. Мөн нийт ургацынхаа тал хувийг алдаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *