Ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
Салхи 4-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 29-34 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.