Categories
мэдээ цаг-үе

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. Маргааш /2024.04.29/ говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

 

Маргааш буюу энэ сарын 29-нд нутгийн баруун хэсгээр, энэ сарын 30-наас ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +20…+25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +4…-1 градус хүйтэн, өдөртөө +15…+20 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *