Categories
мэдээ нийгэм цаг-үе эдийн-засаг

Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувьд шилжүүлэх санал асуулгад 17.7 мянган хүн саналаа өгчээ DNN.mn

Ипотекийн зээлтэй иргэдийн найман хувийн зээлийг зургаан хувь болгох санал асуулгыг энэ сарын буюу аравдугаар сарын 17-ны өдөр D-Parliement-ээр эхлүүлсэн билээ.

Нийт 100 мянган хүн саналаа өгснөөр УИХ эл асуудлыг авч хэлэлцэх боломж бололцоо үүсэх юм. Тэгвэл арваннэгдүгээр сарын 16-нд дуусах уг санал асуулгад өнөөдрийн байдлаар нийт 17,728 иргэн дэмжсэн санал өгсөн байна.

2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авч буй зээлийг зургаан хувь байхаар тогтоосон байдаг. Үүний улмаас найман хувийн зээлд хамрагдсан иргэд хоёр хувийн илүү төлөлт хийж буй нь шударга бус хийгээд иргэдийг ялгаварлан гадуурхсан үйлдэл хэмээгээд байгаа.

Найман хувийн зээлтэй иргэдийн зээлийг зургаан хувь болгоход үүсэх хоёр хувийн зөрүү мөнгөн дүн дунджаар 420 орчим тэрбум төгрөг хэмээн тооцоолсон. 2020 оноос хойш ч Шадар сайд С.Амарсайхан найман хувийн зээлийг зургаан хувь болгох боломжтойгоос гадна үүнийг шийдвэрлэнэ хэмээгээд гурван жилийн турш ярьсан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *