Categories
гадаад мэдээ

“Instagram богино бичлэгээр TikTok-той өрсөлдөнө” гэв

Facebook компанийн Instagram платформыг хариуцсан удирдлага болох Адам Моссери, Инстаграмыг Tik Tok-той адил богино бичлэг хийж хуваалцдаг болгоно гэж мэдээллээ.

Мөн ойрын саруудад Instagram дээр хийж болох маш олон шинэ зүйлүүд нэмэгдэх бөгөөд томоохон өөрчлөлт та бүхнийг хүлээж байна гэсэн юм.

Богино бичлэгийн зах зээлд нэвтэрснээрээ өрсөлдөөн маш хүчтэй болохыг Адам Моссери онцолсон бөгөөд үүнд TikTok болон Youtube хамгийн том өрсөлдөгчид нь байна гэжээ.

2020 онд Instagram 1-15 секундын бичлэг хийх боломж бүхий “Reels”-ийг нэвтрүүлж байсан бөгөөд тухайн үед “Facebook” компанийн хувьцааны ханш 6 хувиар өсөж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *