Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 6 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.6 хувь, өмнөх оны эцсээс 7.1 хувь, өмнөх сараас 1.0 хувиар өссөн байна.
Өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өсөхөд:
-Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувь,
-Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.3 хувь,
-Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.7 хувь,
-Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувь,
-Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 10.6 хувь,
-Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь,
-Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 1.3 хувь,
-Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.