“Teach for Mongolia” хөтөлбөрийнхөн 2025 оны 1 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд уламжлал ёсоор “Өвлийн нэгдсэн” уулзалтаа амжилттай зохион байгуулжээ. Энэхүү гурван өдрийн уулзалтад 6 аймгийн 7 суманд багшилж буй 16 багш оролцсон байна.
Мөн өөр хоорондоо сайн туршлага, бүтэлгүйтэл, бэрхшээл, шийдэл зэрэг багшлахад тулгамдаж буй бүхий л зүйлсээ нээлттэй хуваалцаж шинэ улирлын хичээлдээ бэлдэж, эрч хүчээ сэлбэцгээсэн байна. Мөн уулзалтын үеэр бид “Teach for Mongolia” хөтөлбөрийн сургалт, хэрэгжилтийн үр дүнтэй байдлыг хэмжих зорилгоор оролцогч багш нараасаа фокус бүлгийн ярилцлага хийсэн байна.