Categories
мэдээ нийгэм

Ил задгай автомашин угаадаг байдлыг журамлана

Ил задгай автомашин угаадаг байдлыг журамланаНийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл холбогдох байгууллагуудад зарим үүрэг даалгаврыг өгсөн байна.

Тухайлбал, Нийслэлд ил задгай авто машин угааж, орчин тойрныг бохирдуулж байгаа иргэдийн судалгааг гаргаж, журамлах ажлыг зохион байгуулж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Авто замын газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд үүрэгдсэн аж. Мөн Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд зөвшөөрөлгүйгээр алт олборлох үйл ажиллагааг хориглох, зогсоох ажлуудыг холбогдох газруудад даалгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *