Categories
мэдээ спорт

Их мастер Т.Батчимэг хоёр дахиа дэлхийн аварга цолтныг дийллээ

Зөвхөн эрэгтэй, эмэгтэй Их мастерууд оролцдогоороо онцлог “Tradewise Gibraltar 2017” тэмцээн үргэлжилж байна. 15 дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас дөрвөн шатарчин оюун ухаанаа сорьж буйгаас ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин, Их мастер Т.Батчимэг тавдугаар өрөгт дэлхийн аварга, Украины Их мастер Мария Музычукийг хожлоо.

Хар өргөөр нүүсэн тэрбээр ийнхүү хоёр дахь дэлхийн аварга цолтноо дийлсэн нь энэ.

Т.Батчимэг 2013 онд дэлхийн гурван удаагийн аварга, Их мастер, дэлхийн чансааг тэргүүлэгч Хоу Ифаныг хожсон юм.Тус тэмцээн ирэх сарын 2-нд өндөрлөж, аваргуудаа тодруулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *