Categories
мэдээ нийгэм

Их хамба ламтан Д.Чойжамц “Цагаан дарь эх”-ийн насны авшиг хайрлана

Монголчуудын уламжлалт соёл, зан заншлын нэг чухал үйл явдал болох “Зулын 25” буюу Шарын шашныг үндэслэгч Богд Зонхава ламын их дүйчэн өдөр энэ сарын 6-ны ням гарагт тохиож байна. Энэ удаагийн дүйчэн өдрийн хурал номыг “Сэтгэлийн ариуслын нийгмийн хөгжил” уриан дор зохион байгуулж цугласан хандивыг нийгмийн сайн сайхны төлөө зориулах буянтай үйлийг Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Сүсэгтний Холбоо хамтран зохион байгуулж байгаа аж. Арванхоёрдугаар сарын 6-нд 11.00 цагаас Буянт Ухаа Цогцолборт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Их хамба ламтан Д.Чойжамц хүмүүний насны цөв барцадыг арилгаж насыг уртасгах, өвчин зовлонгоос ангижруулах “Цагаан дарь эх”- ийн насны авшиг хайрлах юм байна.

Нийт сүсэгтэн олонд зориулж 108 лам хувраг Алтангэрэл судар, Дашчийрэвийн сан даллага хурах юм байна. Мөн Брагри ёнзин Дамцигдорж ламтан “Сүмбүм” сударт айлдсанаар энэхүү номыг хурах нь газар хөдлөлт тэргүүтэй байгалийн болзошгүй аюул гамшгийг амирлуулах цаглашгүй их тус эрдэмтэй хэмээн айлджээ.

Гандантэгчэнлин хийдийн их хамба ламтан Д.Чойжамц цөвүүн цагт хүмүүс бид улс эх орноодаяаршлын салхинд гундаaлгүй, ёс суртахуун, эрүүл мэнд, байгаль экологoo доройтуулалгүй хэрхэн авч явах талаар “Хүний амьдралын утга учир, дээдсээс уламжилсан амар амгаланг бүтээх арга зам” сэдвээр айлдвар айлданa.

Энэ өдөр цугласан түмэн нийтээрээ маани хөгжөөх нь“Далайд нэгэн дусал ус хийхэд тэр далайг барагдах хүртэл уг дусал байсаар байдгийн адилаар олны буян хэзээ хүртэл оршино тэр цаг хүртэл оролцсон хүний буян нь оршин байх аньс ихтэй буяны үйл юм байна. Мөн МУГЖ- Ш.Чимэдцэеэ, Uvertura хамтлаг, МУГЖ С.Батсүх, Уртын дуучин М.Дорждагва нар ая дуугаа өргөх аж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *