Categories
гадаад мэдээ

Их Британийн ханхүү Харри Монгол ноолуурыг сонгожээ

Их Британийн ханхүүгийн эхнэр Меган Маркл хүү төрүүлэн дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа билээ. Энэ сарын 06-нд тэд олны өмнө ил гарч, ард иргэддээ баярлаж буйгаа илэрхийлсэн байна. Энэ үеэр Харригийн өмссөн цамц нь “Монгол ноолуур” байв. Барууны хэвлэлүүдэд түүнийг 100 хувийн монгол ноолууран цамц өмсч ирснийг онцолж байна. Түүний цамц нь энгийн хийцтэй боловч тансаг зэрэглэлийн 100 хувь Монголын ноолуураар хийсэн хэмээн Барууны хэвлэлүүд бичиж байгаа аж. Ханхүү хүүгийнхээ талаар “Бүх л эцэг, эх “Миний хүүхэд үнэхээр өхөөрдөм гэдэг. Үнэхээр л энэ бяцхан ертөнц маш гайхалтай. Би үнэхээр их жаргалтай байна” гэж ярьжээ. Тэрбээр өөрийн эхнэр Меганаар маш их бахархаж байгаагаа хэлээд “Биднийг дэмжиж, хайраа бидэнд түгээж байгаа та бүхэнд үнэхээр их баярлаж байна” гэсэн аж. Эхнэрээ төрөхөд дэргэд нь байх ямар байсан талаар асуухад Харри “Маш гайхалтай байлаа. Эхнэрээрээ үнэхээр их бахархаж байна” хэмээн Харри хариулжээ.
Харри мөн өнгөрсөн аравдугаар сард Меганыг хөл хүнд болсон талаар зарлахдаа өмсч байсан цамцаа монгол ноолууран дотроо өмссөн байжээ. Сануулахад, Харри, Меган нар өнгөрсөн намар Австралид албан ёсны айлчлал хийхээр газардсанаасаа хэдэн цагийн дараа анхны хүүхдээ хүлээж байгаа талаараа зарласан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *