Categories
мэдээ нийгэм

Идэрийн голд үлдээд буй ганц хунг харз ихтэй газар руу шилжүүлнэ DNN.mn

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс урд, УЦС-ын ойролцоо Идэрийн голд ганц хун бусдаасаа хоцрон үлдээд буй. Одоогоор хун Идэрийн голын харзтай хэсэгт байгаа ч ирэх сараас харз нь битүүрч, голын ус хөлдөх тул эрсдэлтэй. Идэрийн гол Завхан аймгийн дөрвөн сумын нутгаар 200-300 км үргэлжилдэг бөгөөд өмнө нь энд хун өвөлжиж байсан тохиолдол гарч байгаагүй аж.

Тиймээс цаашид голын ус хөлдөхөөс өмнө ямар арга хэмжээ авахыг Завхан аймгийн Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.Мягмаржаваас тодруулахад “Сумдын байгаль, орчин хариуцсан мэргэжилтнүүдэд чиглэл өгсөн. Ойролцоох их хэмжээний харзтай газар руу хунг шилжүүлж, хамгаалах арга хэмжээ авна” гэлээ.

Хун шувууд жил бүрийн 10 сард дулаан орныг зорин нүүдэллэдэг бөгөөд хавар дулаан орох цагт эргэн ирдэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *