Нэгдүгээр хорооллын дулааны магистраль шугамыг долдугаар сарын 20-21-ний өдрүүдэд шинэчлэн засварлана.
Энэ хүрээнд Өнөр хороолол буюу нэгдүгээр хорооллын арын авто замын зорчих хөдөлгөөнийг дээрх хугацаанд хязгаарлах аж. Улмаар замын хөдөлгөөнийг долдугаар сарын 21-ний 23:50 цагт нээх юм.
Тодруулбал
- Зам хаах: 2024.07.20-ны 06:00 цаг
- Зам нээх: 2024.07.21-ний 23:50 цаг