“Hi Sainuu” компани өнгөрөгч наймдугаар сарын 24-нөөс түрээсийн 1,000 дугуйг үйлчилгээнд нэвтрүүлээд буй.
Гэвч хэрэглэгчдийн санаатай үйлдэл болон дугуйн замын хүрэлцээгүй, эвдрэлтэй байдал зэргээс үүдэн 200 гаруй дугуйг үйлчилгээнд дахин ашиглах боломжгүй болсон байна.
Тус байгууллагын зүгээс “энэхүү үйлчилгээ нь нэг талаараа иргэдийн эрүүл мэнд, замын түгжрэлд эерэг нөлөөтэй ч нөгөө талаараа хүмүүсийг аливаа үйлчилгээг боловсон, ухаалаг хэрэглэх соёлд сургаж буй явдал. Иргэд маань эргээд өөрийнхөө болон өрөөлийн ашиглах дугуйд ариг гамтай хандаасай” хэмээн уриаллаа.