Categories
мэдээ нийгэм

Гөрөөсөн толгой одтой, улаан бар өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 1, Сумъяа гариг. Билгийн тооллын 22, Гөрөөсөн толгой одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 6:52 цагт мандан, 18:31 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *