аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 3–6ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
ЗӨВЛӨМЖ
Гуравдугаар сард Монгол орны нутгийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан байх хэдий ч төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас хүйтэн, ихэнх нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн баруун хагаст хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна. Харин нутгийн зүүн хэсгээр хүйтэн хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар ОЖД–аас 3–6ºС–аар хүйтэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа бол гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.