Categories
гадаад мэдээ спорт цаг-үе

​Грожан хоёр хуваагдсан машинд хагас минут шатсан ч амьд үлдлээ


F-1 авто уралдааны Бахрейны гранприд уралдсан “Хаас” багийн нисгэгчРомэн Грожаныгус уух хувьтай төрсөн хүн гэхгүй бол өөр юу гэх билээ. 221км/цагийн хурдтай давхиж явсан машин хашлага мөргөн хоёр хуваагдаж, тэр дороо шатахууны сав нь дэлбэрч гал маналзаж хавчиг бүхээгнээс ослын бүсээ тайлж гарах гэж хагас минут хэртэй хугацааг өнгөрөөсөн франц залууг амьд үлдэнэ гэж төсөөлөхөд тун хэцүү байлаа. Харин энэ залуу хоёр гар бага зэрэг түлэгдсэн, нуруу, хөлөндөө бяцхан гэмтэл авснаас өөр осолгүйгээр тэр том ослоос мултарч чаджээ. Энэ бүхэн сүүлийн гуч гаруй жил F-1 нисгэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд шинжлэх ухааны сүүлийн ололтуудыг өргөн ашиглах болсны гавьяа гэж ярьж байна.


Гало буюу нисгэгчийн нүүрний өмнөх чавхыг зургаан жилийн өмнө Жюль Бьянкиг амь үрэгдсэнээс хойш шинээр нэвтрүүлсэн технологи агаад тэр өнөөдөр Грожаны амийг аврахад асар их нөлөө үзүүлжээ.

“Хэдэн жилийн өмнө галог нэвтрүүлэхэд эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг нь би. Уралдаанд нүдний өмнө нэг юм саад болоод тун хэцүү байсан. Харин өнөөдөр үгээ зуун хувь буцаан авч байна. Гало байхгүй байсан бол би өнөөдөр та нартай яриад сууж байхгүй байлаа. Зохион бүтээгчдийн хамгийн төгс шийдэл энэ байсан юм байна” гэж Грожан хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *