Categories
мэдээ нийгэм

”Говийн чоно 2015” эхэллээ

Монгол улсын Онцгой байдлын ерөнхий газар, Номхон далай дахь Америкийн Нэгдсэн улсын Хуурай замын цэрэг хамтран Номхон далайн гамшигтай тэмцэх чадавхи “Говийн чоно-2015” гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль, туршлага солилцох үйл ажиллагааны хөтөлбөр зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагаанд Онцгой байдлын Ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн Ерөнхий газар, Эрүүл мэнд, Спортын яам, Гаалийн Ерөнхий газар, Гадаад хэргийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн алба, Одон орон, геофизик судалгааны төв, Тагнуулын Ерөнхий газар, Стратеги судлалын хүрээлэн, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг 12 байгууллага оролцож байгаа юм. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ Хүүхдийн сан, Олон улсын төрийн болон төрийн бус 7, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэрэг, тусгай ажиллагааны командлал, АНУ-ын Аляскийн Хуурай замын цэрэг зэрэг байгууллагууд оролцож байгаагаараа онцлогтой.
Энэхүү дасгал сургууль нь гамшгийн өмнөх үеийн төлөвлөлт, гамшиг тохиолдсон үед хор уршгийг арилгах, үйл ажиллагаанд гарах хүндрэл бэрхшээлд Монгол Улсыг илүү бэлтгэлтэй болгох зорилготой юм.
Энэхүү үйл ажиллагаа нь 2009-2012 оны хооронд зохион байгуулагдсан “Говийн чоно” танхимын дадлага, дасгал сургуулийн үргэлжлэл бөгөөд хүчтэй газар хөдлөлтийн улмаас их хэмжээний хохирол учирч, ОБЕГ, гамшгийн голмтонд нэн түрүүнд ажиллах байгууллагууд, бие бүрэлдэхүүн, олон улсын тусламжийн байгууллагууд яаралтай болон урт хугацааны хор уршгийг арилгах, үйл ажиллагаа явуулах шаардлагатай болсон цагийн байдлаар зохион байгуулагдаж байна. Энэхүү дасгал сургуулиар гамшгийн өмнөх үеийн төлөвлөлт, хор уршгийг арилгах, шуурхай ажиллагаанд ОБЕГ-ын гүйцэтгэх үүргүүдийг тодорхойлох болно. Дасгал сургуулилт дөрвөн өдөр үргэлжилэх юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *