Categories
мэдээ нийгэм

​Горхи Тэрэлжийн цогцолбор газарт ариун цэврийн байгууламж ашиглалтад орлоо

ариун цэврийн байгууламж ашиглалтад орлоо зурган илэрцүүд

НҮБ-ын Байгаль орчны байгууллагын Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв, Азийн технологийн институт, Ази, Номхон далайн бүсийн нөөцийн төвийн санхүүжилтээр БОАЖЯ хамтран Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт ариун цэврийн цэвэрлэх байгууламжийг өнөөдөр ашиглалтад орууллаа. Усыг 98.6 цэвэршүүлдэг уг ариун цэврийн байгууламж нь өдөрт 3 тонн усыг цэвэршүүлэх хүчин чадалтай аж. Мөн цэвэршүүлсэн усныхаа 40 хувийг саарал ус болгон дахин ашиглах бөгөөд -40 хэмд ажиллах чадвартай юм. НҮБ-ын дээрх байгууллагуудтай 2015 оноос хойш хэрэгжүүлж буй ажлын хүрээнд уг ариун цэврийн байгууламжыг бий болгосон бөгөөд Sunny Service компани уг ажлыг хийж гүйцэтгэжээ. Горхи-Тэрэлжид уг байгууламжийг ийн ашиглалтад оруулснаар цаашид байгалийн цогцолбор газарт стандартад бүрэн нийцсэн ариун цэврийн байгууламж байгуулах ажлын эхлэл болж байна хэмээн алба хүмүүс онцолж байна. Үүгээр зогсохгүй аялал жуулчлалын бүс, тэр дундаа байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд ч мөн адил цэвэрлэх байгууламж бүхий ариун цэврийн байгууламж бий болгох албан ёсны шаардлага тавьж ажиллахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *