Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Голланд ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ

Бразил – Голланд 0-3

Гоол: Робин ван Перси (3 пен0, Блинд (17), Вижналдум (90+1)

2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн тоглолт өнөө өглөө боллоо. Дэлхийн таван удаагийн аварга, тэмцээнийг зохион байгуулж буй Бразил, дэлхийн аваргын гурван удаагийн мөнгөн медальт Голланд шигшээ багийн хооронд болсон.

Тоглолт Бразилиа хотын “Националь” цэнгэлдэх хүрээлэнд болоход 3:0-ийн харьцаагаар Голландын шигшээ багийн ялалтаар өндөрлөв. Хагас шигшээ тоглолтод Германд 7:1-ийн харьцаагаар хожигдсон Бразилийн шигшээ баг энэхүү тоглолтод заавал ялалт байгуулж, ард түмнээ баярлуулах байсан. Гэвч тоглолтод “Нисдэг Голланд”-ын шигшээ багийн залуус илүүрхэж, гурван гоол хийснээр дэлхийн аваргын арвин түүхтэй Бразилийн шигшээ багийг хүндхэн байдалд орууллаа. Голландын шигшээ баг хоёр дэлхийн аварга дараалан медаль хүртээд байна. “Нисдэг Голланд”-чууд 2010 оны дэлхийн аваргын шигшээд шалгарахдаа Испаний багт ялагдаж байсан. Ийнхүү Нидерландын шигшээ баг дэлхийн аваргын гурван мөнгө (1974, 1978, 2010), хүрэл (2014) медаль хүртсэн амжилтаар Бразил, Итали, Герман, Аргентин зэрэг дэлхийн аварга цолыг хүртээд буй наймын багийн ард бичигдсэн хэвээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *